Monday, January 08, 2007

Пирамид

Эрдэмтэд Пирамидийн тухай 19-р зуунаас эхэлж судалж ирсэн ба Пирамидийн нууцыг бага багаар тайлж эхэлжээ.
Пирамид гэж ярихын өмнө "Мумми"-гэдэг юмны учрыг нь тайлья.Мумми гэдэг нь хүний үхсэний дараа нь мах,үс зэрэгийг нь үлдээсэн цогцос маягын юм.Муммийг хийх арга нь маш нарийн ба тархи,цаашлаад гэдэснээс нь зүрхийг нь л үлдээгээд бусдыг нь аваад тусад нь саванд хийдэг юм байна.Муммийг хийхийн тулд 70 хоног зарцуулна.

Ингээд Муммигийн тухай яривал "яах гэж Муммийг хийдэг байсан юм бэ?" гэсэн асуулт гарч ирнэ. Товчхон хэлэхэд Муммийг хийсэн зорилго нь үхсэн хүний сүнс нь диваажиндаа очоод буцаад ирэхэд бие нь байхгүй бол орох газаргүй болох учраас биед нь сүнсийг нь буцааж оруулахын тулд хийдэг гэнэ.

Пирамид гэж бидний ойлгосоноор эртний Египтийн хаадуудын шарилийг хадгалдаг газар гэж ойлгогдсоор ирсэн боловч одоогоор тэндээс нэг ч шарил олдоогүй гэж тогтоожээ.Египетүүдийн эртний ёс заншлаар нар жаргахад хааны сүлд нь нартай цуг ертөнцийг тойрч,өглөө үүр цайхад Пирамид дотроо буцаж ирдэг юм байна. Бас Пирамидыг барьсан хүмүүс нь нутгын тарайчид ба "Нил" мөрөн үерлэх үед тэд ажилгүй болчихдог учраас тариачдаар бариулсан юм байна.Бас тэдэнд тусгай эмч,амьдрах байр,амтат хоолоор хоололдог байжээ.

Ийнхүү Пирамид нь одоогоос 5000-д жилийн өмнө (МЭӨ 3000 он) баригджээ.

Friday, January 05, 2007

20-р зууны дэлхийн шилдэг зураач Pablo Picasso

Энэ удаагын бичлэгтээ 20-р зууны дэлхийн шилдэг зураач Пикассогийн тухай товчхон бичье гэж бодлоо.Пикассо нь дэлхийд нэртэй ч ямар нэртэй зураг зурсан нь хүн болгон мэдэхгүй байх.Пикассогын зурсан зурагнууд нь Да Винчигийн хажууд юу ч болохгүй ч зурган дээр гаргадаг утга санаа нь тэр үеийг харуулж байдаг гэдэг.

Пабло Пикассо нь 1881 оны 10 сарын 25-нд Испанид айлын том хүү болж төржээ. Тэрээр амьдралынхаа ихэнхийг Францад өнгөрөөсөн ба 15 насандаа аль хэдийнээ зураг зурах аргыг эзэмшжээ.Тэрээр амьд байх хугацаандаа нийт 13,500 тосон будаг, 300 сийлбэр,100,000 зураг зурж хамгийн их зурагтай зураачаар тодорч "Гинэс"-н номонд бичигджээ.

Пикассо нь амьдралдаа 2 удаа хурим хийж, 3 эмэгтэйгээс 4 хүүхэдтэй болсон юм байна.

Пикассогийн ихэнх зурагнууд нь олон зураг эвлүүлж зурсан юм шиг харагддаг ба,нэг хүнийг олон талаас нь харж зурсан юм шиг харагддаг. Пикассогийн зурагнуудаас хамгийн нэртэй нь (Guernica) Гэрника,(Cubism) Кюбизм,(Avignon)Авинёний охид зэрэг зурагнууд багтдаг юм. Энэ дотроос хамгийн нэртэй нь Гэрника юм. Гэрника гэдэг нь Испаны нэгэн хот ба 1937 оны 4 сарын 26-нд тэр үеийн Нацистийн цэргүүдэд бөмбөгдүүлсэн юм.Энэ мэдээг соноод Пикассо маш их харамсаж Гэрникаг төсөөлөн бүтэн 7 хоногын турш зурж дуусгажээ.

Гэрника-http://www.terra.es/personal/asg00003/picasso/grguer2.jpg Гэрникаг хараад та юу олж харах вэ? Энэ зурганд байгаа хүмүүс бүгд үхсэн эсвэл үхэж байгаа.Бас далавчтай үхэр харагдах байх. Энэ нь дайнд сүйрсэн Гэрника хот юм. Гэрника нь өндрөөрөө 3.5м,уртаараа7.8 метрийн том зураг юм.

Бас Авинёний охид гэдэг зурган дээр хар,цагаан арьстай эмэгтэйчүүд байдаг нь Пикассо хэзээ ч хүнийг үндэстнээр нь ялган гадуурхдаггүй байсан гэдгийг харуулж байдаг.Эцэст нь Пикассогийн зурагнуудыг хараад байхад тийм ч уран зурсан зураг харагдсангүй. Түүний зурагнаас хамгийн сайн харагдсан зүйл гэвэл цаг үеийнхээ байдалыг тэр чигээр нь зурсаныг мэдэрлээ.

Pablo Picasso (1881.10.25 - 1973.4.8)

Monday, November 27, 2006

Моай



Моай гэдэг нь хүний цээжин хэсгийг чулуун дээр сийлсэн хад юм.Өндрөөрөө 2-12м. Хамгийн том нь жингээрээ 80 тонн энэ чулуу нь ИСТЭР "EASTER" арал дээр байдаг.
Моай нь 7-р зуунд 2м,10-р зуунд 5м,16-р зуунд 11-12м хийгджээ."ИСТЭР" арал нь номхон далайн орчим жижиг(тасархай) аралуудын нэг юм.

3-4 зууны үед "Полонез" "POLYNESIA" хүмүүс очсон ба Моай нь 16-18 р зууны үед гэнэт үзэгдэв.16-р зууны үед Моай нь ойролцоогоор 15000-20000 орчим байжээ.Тэр үеэс "ИСТЭР" арал маш хуртайгаар хөгжиж эхэлсэн ба хүн ам нь 100 жилд 2 дахин хурдтай өсөж байжээ.

Моайг яаж хийсэн бэ?
"ИСТЭР" арал нь галт уул их байсан учраас Моайг хийсэн хад нь хайлмаг байсан ба Rano Raraku гэдэг газар зүсэж далайн эрэгт зөөж тавидаг байв.1960 онд эрдэмтэд 5т Моай хийгээд зөөж үзвэл 180 хүн хөдөлгөж чадна гэжээ.Полонез хүмүүсийн зарим тэмдэгдсэн юманд Моай нь өөрөө алхаад явдаг гэсэн байдаг ч энэ нь арай л биелэшгүй юм. Одоо RanoRaraku-д 300 ш Моай зөөгдөж амжаагүй үлдсэн байдаг. Далайн эрэгт байдаг Моай нь бүгд арал руу харж байдаг.
Гэхдээ 18-р зуунд Англичууд очиход далайн эрэгт байдаг Моай нь бүгд газар шагайж байсан гэж тэмдэглэгджээ.
"Полонез" хүмүүс нь Моай биднийг хамгаална гэж шүтэж байжээ.Гэхдээ тэд Моайг бурхан гэж үздэггүй байжээ.Полонез хүмүүс нь Makemake гэдэг бурхан шүтдэг ба одоо ч шүтэж байгаа.

"ИСТЭР"арлын сөнөлт 
"Полонец"хүмүүсийг очихоос өмнө "ИСТЭР" аралд дал модоор их байсан ба Моай-г зөөхийн тулд дал модыг ихээр хэрэглэж "ИСТЭР" аралын мод нь дуусчээ.Түүн дээр "ИСТЭР" арлын дал модны үр нь 6-р зуунаас эхлэн эрс багассан байжээ. Дал модон дээр банана , жимс ургах бас дал модоор завь хийж загас барьдаг байжээ.Дал мод дууссанаар хүмүүс идэх юмаа авч чадахгүй болж өлбөрч үхжээ.

Моай ирээдүйг зөгнөж байна
Тэр үеийн "ИСТЭР" аралын хүн ам 100 жилд 2 дахин өсч байсан бол 1950 оны үед дэлхийн хүн ам 2.5 тэрбум хүрэхгүй 50 жилийн дараа 6 тэрбум болсон.
Тийм учраас дэлхий "ИСТЭР" аралтай адил болохгүйн тулд байгалийн баялагаа гамтай хэрэглэвэл зохино.
Одоогийн "ИСТЭР" арал нь бараг модгүй тал газар л үлдсэн юм.
Тэнд одоо Моайг үзэхийн тулд жуулчил их очиж байгаа аж.